Mercari, Yahoo! Furima-гаас хуучин бараа хэрхэн захиалах вэ?
Mercari, Yahoo! Furima дээр Японы хүмүүс хэрэглэсэн, ховор бараагаа зардаг. Raicho-гоос хайж олоод төгрөгөөр захиална. Ихэнх бараа ганц ширхэг тул бид авахын өмнө дахин шалгана; зарагдсан бол мөнгийг буцаах эсвэл өөр бараагаар солихыг тантай тохирно.
Хүргэлт
7–14 хоног
Байдал
Шинэ · Бараг шинэ · Хуучин
Тоо ширхэг
Ихэвчлэн ганцхан
Алхам алхмаар хэрхэн захиалах вэ?
- Япон зах хэсгээс хайна. Mercari эсвэл Yahoo! Furima-гийн линкийг хайлтад тавьж ч болно.
- Барааны байдал, зураг, тайлбарыг сайтар үзнэ. Орчуулга машинаар хийгдсэн байж болох тул эх тайлбарыг мөн шалгана.
- Хувцас, гутал бол размераа шалгана.
- Сагсандаа нэмээд төлбөрөө төлнө.
- Бид худалдагчаас авахын өмнө зарыг дахин шалгана. Зарагдсан бол танд мэдэгдэж, мөнгийг буцаах эсвэл өөр бараагаар солихыг тантай тохирно.
- Худалдаж авсан барааг Монгол руу илгээнэ.
Барааны байдлыг яаж ойлгох вэ?
- Шинэ: огт хэрэглээгүй.
- Бараг шинэ: бага зэрэг хэрэглэсэн, гэмтэлгүй.
- Хуучин: хэрэглэсэн; хэрэглэсний ул мөр байж болно.
Зар бүр худалдагчийн тэмдэглэсэн байдал, зурагтай.
Японы размер ямар байдаг вэ?
Японы хувцасны размер ихэвчлэн Европ, Америкийнхаас нэг размераар бага.
Хүүхдийн хувцасны размерыг өндрөөр (80, 90 гэх мэт), гутлыг хөлийн уртаар сантиметрээр (24.5 гэх мэт) тэмдэглэдэг.
Хэмжээний хүснэгтийг шалгаарай. Эргэлзвэл нэг размер томыг сонгоорой.
Яагаад заримдаа зарагдчихсан байдаг вэ?
Хуучин бараа ихэвчлэн ганц ширхэг; өөр хүн түрүүлж авч болно. Таалагдсан бол удалгүй захиалаарай.
Япон захаас юу олж болох вэ?
Япон захаас хайх
Mercari, Yahoo! Furima-гийн хуучин, ховор бараа, үнэ төгрөгөөр.